Site menu
Үндсэн цэс
Togloom [22]
Сонин хачин [56]
Программ хангамж [15]
Монгол Дуу [8]
Кино [7]
Гадаад дуу [26]
ХаКс [5]
Хэрэгцээт программ
Санал асуулга
Rate my site
Total of answers: 83
Online хэрэглэгчид

Бүх online: 1
Зочин: 1
Хэрэглэгч: 0
Main » 2009 » December » 30 » Windows-ын хэлийг хэрхэн солих вэ?
2:01 PM
Windows-ын хэлийг хэрхэн солих вэ?

Сүүлийн үед манайхан гаднаас компьютер их авах болсон. Дан ганц АНУ гаас биш Герман, Орос, Япон, Хятад гэх мэт газраас үйлдвэрийн оригнал компьютер нилээн орж ирэх болсон. АНУ-с ирсэн компьютерууд англи хэл дээр байдаг болохоор бидэнд ямар нэг асуудал гардаггүй. Харин Герман, Япон зэрэг улсаас ирсэн компьютерууд тухайн улсынхаа хэл дээр Үйлдлийн системтэй ирдэг билээ. Үүнээс гарах хялбархан арга нь Шинээр үйлдлийн систем ангил хэл дээр нь суулгах.

Гэхдээ миний хувьд хэрвээ оригинал үйлдлийн системтэй бол шинээр суулгалгүй байхыг илүүд үздэг. Харамсалтай нь гаднаас ирсэн зөөврийн болон ширээний компьютерууд ихэвчилэн Windows Home Premium байдаг болохоор шууд Хэрэглэгчийн интерфэйсийн хэлийг оруулах боломжгүй байдаг. Зөвхөн Business болон Ultimate хувилбарууд л шууд хэлний багц нэмэх бололцоотой байдаг билээ. Харин бидэнд оригинал үйлдлийн системээ хэвээр нь хадгалж зөвхөн дэлгэцийн хэлийг солих л шаарлага үлдэж байна. Саяхан надад ийм асуудал тулгараад интернэтээр хэсч явтал тун гоё хэрэглэлтэй таарлаа. Энэхүү хэрэглэлийг Vistalizator гэдэг бөгөөд та энэ хэрэглэлийн тусламжтайгаар Vista noSP - SP2, 32/64 bit хүртэл, Win7 RTM 32/64 үйлдлийн системийн хэлүүдийг сольж болох юм байна. Хэрэглэхэд тун энгийн. Та эхлээд тухайн хэрэглүүрийг http://www.froggie.sk/download.html энэхүү сайтнаас татаж авах хэрэгтэй бөгөөд дараа нь өөрт тохирох хэлний багцыг доод талаас нь сонгоод мөн адил татаж вах хэрэгтэй. Ингээд татаж авсан хэрэглүүрээ ажиллуулаад дараа нь тэндээсээ хэлний багцаа зааж өгөөд ажиллуулахад л хангалттай. Түүнээс гадна уг хэрэглүүр дотор байгаа Тусламжийн хэсгээс Windows Update -н шинэчилэлийг татаж аваад тухайн хэлэндээ тааруулан Windows Update ээ шинэчилэх хэрэгтэй. Үгүй бол та сонгосон шинэ хэл дээрээ Windows Update хийж чадахгүй болно. Би хувьдаа энэ хэрэглүүрээр Япон Windows 7 Home Premium 64 bit OS тэй компьютерийг 100% англи хэлтэй болгож өөрчиллөө.

Category: Сонин хачин | Views: 1894 | Added by: SD | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

| Copyright MyCorp © 2024 | Create a free website with uCoz |