эхнрийн урхи киноны дууг дуулж хэсэгтээ шуугиан
тарьж байсан дуучин Анхаа, Халиун нар сүүлийн үед олны анхаарлын төвд
байхаа больжээ. Залуу хосууд хааяахан зурагтаар хайрын дуу дуулж байгаа
л харагддаг. Адтай хэн ч болов юм юманд хүч сориход нээлттэй болсон энэ
цаг үед Халиунаа бүсгүй юм үзэж хардаг болсон сураг дуулдлаа. Тэрбээр
борооны дараах мөөг шиг гарч ирсэн бөө удганы тоог нэгээр нэмж буй
гэнэ. Ойрын үед шинэ жилийн урилгад дарагдаад номоо үзэх завгүй байгаа
ч дуучин бүсгүй удахгүй бөө удганы цолоо авахаар болжээ.