Site menu
Үндсэн цэс
Togloom [22]
Сонин хачин [56]
Программ хангамж [15]
Монгол Дуу [8]
Кино [7]
Гадаад дуу [26]
ХаКс [5]
Хэрэгцээт программ
Санал асуулга
Rate my site
Total of answers: 83
Online хэрэглэгчид

Бүх online: 1
Зочин: 1
Хэрэглэгч: 0
Main » 2010 » January » 9 » Дэлхийн 10 том мафи
12:23 PM
Дэлхийн 10 том мафи
Мафия олон улс үндэстнүүдийг хамарсан зохион байгуулалттай гэмт хэрэг үйлддэг нууц бүлэглэл юм. Тэд үүссэн улс орныхоо нэрсээр нэрлэгддэг ба томчууд нь тэр улсынхаа төрөлх үндэстэн байдаг. Тэд голлон мансуурах бодис, галт зэвсэгийн наймаа гэх зэрэг хууль бус үйл ажиллагаа эрхлэхийг эрмэлздэг. Энд мафийн бүлэглэл ба тэдний үйл ажиллагааны тухай оруулж байна. Мафийн дэлхийд нөлөөлөх нөлөөллөөр нь жагсаалаа. Сонирхолтой мэдээ шүү залуусаа. Мөн та Монголд Мафия байдаг гэж боддог уу? Миний бодолоор мэдээж байгаа байхаа...

10. Ямайка-Британы Ярдинууд

Ямайка-Британийн Ярдинууд 1950 онд Британид цагаачилсан Ямайка иргэд байжээ. Тэд хүчирхийлэл дээрмийн хэрэг өдүүлж Ярди гэж нэрлэгдсэн байна. Мансууруулах бодис, зэвсэгийн наймаа зэрэг хууль бус зохион байгуулалттай гэмт хэрэг үйлддэг байжээ. Хууль хэрэгжүүлэх системийг хүндэтгэж үзэхийг оролдоогүй учраас бусад мафийн бүлэглэл шиг байж чадаагүй. Галт зэвсэг оролцуулсан бүх гэмт хэргүүд Британид хатуу хяналтад байдаг.



9. Албаний мафи

Албаний мафи нь Албаний олон тооны гэмт бүлэглэлүүдээс бүрддэг. Тэд Америк Европд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. 1980 онд Албаний мафи нь олон улсын төвшинд хүрсэн гэж яригддаг. Албаний зохион байгуулалттай гэмт хэрэг бүр 15-р зуунд тархаж байсан байна. Америк болон Англид тэд садар самуун, мансуурах бодисын наймаа, айлган сүрдүүлэх болон өшөө авахад хүч хэрэглэхээр нэрд гарсан юм байна.



8. Сербийн мафи

Мафия олон улс үндэстнүүдийг хамарсан зохион байгуулалттай гэмт хэрэг үйлддэг нууц бүлэглэл юм. Тэд үүссэн улс орныхоо нэрсээр нэрлэгддэг ба томчууд нь тэр улсынхаа төрөлх үндэстэн байдаг. Тэд голлон мансуурах бодис, галт зэвсэгийн наймаа гэх зэрэг хууль бус үйл ажиллагаа эрхлэхийг эрмэлздэг. Энд мафийн бүлэглэл ба тэдний үйл ажиллагааны тухай оруулж байна. Мафийн дэлхийд нөлөөлөх нөлөөллөөр нь жагсаалаа.

7. Израйлын мафи

Израйлын мафи маш олон оронд мансуурах бодис болон янхандалтаар үйл ажиллагаа явуулдаг. Нэгэн цагт Израйлын мафи сүсэг бишрэлтэй, нигүүсэлтэй байсан цаг хугацаа өөрчлөгдөж өнөөдөр харгис хэрцгий аллагын тухай хоёронтаа бодохоо байсан аж. Орос-Израйлын мафи Америкийн улс төрийн системд нэвтэрсэнээр Америкийн хүчнүүд тэднийг зогсоох ямар нэг үйлдэл хийх чадваргүй болсон байна.


6. Мексикийн мафи

Мексикийн мафи бол Америкт шоронгийн маш хүчирхэг дээрэмчид юм. 1950-аад оны сүүлээр эхэлсэн үйл ажиллагаа нь шоронгийн ялтангуудыг хамт хоригдогсод болон ажилтнуудаас хамгаалах байжээ. Эдгээр дээрэмчид мөнгө салгах, мансуурах бодисын хууль бус наймаанд оролцдог. Бүх Америк даяар 30,000 гаран гишүүнтэй. Гишүүд заримдаа Мексикийн үндэсний тэмдэг болох галын тойрог, зөрүүлсэн хутганы зурагтай нийтлэг шивээсээр ялгардаг. Энэ нь алах даалгавар өгөх 150 шоронгийн гишүүд, түүнийг нь биелүүлэх 2000 холбоод байгаа гэсэн үг болж байна. Тэд зэвсэгт дээрэмчид болон дамчдыг хамгаалалтын төлбөр төлөхийг шаарддаг ба эсэргүүцсэн нэг нь алагддаг юм байна.



5. Японы Якуза

Японы Якуза нь үндэсний гэмт бүлэглэл бөгөөд айлган сүрдүүлэх, мөнгө салгах ажлуудыг өөрсөдийнхээ аргаар хийдэг. Аль тэртээх 17-р зуунд анхлан байгуулагдаж байсан мэдээ байдаг. Чигчий хуруугүй нөхдүүдийг мафийн гишүүн гэж ойлгож болно. Энэ нь толгойлогчдоо үнэнч байдал, уучлал хүсэн тайвшруулахыг оролдсон түүхийн гэрч болдог. Зарим гишүүд бүтэн биеэрээ шивээстэй байдаг. 2500 гэр бүлийн 110,000 идэвхитэй гишүүд байдаг гэнэ. Тэд айлган сүрдүүлэх, порнографийн импорт, янхандалт, хууль бус цагаачлалын ажлуудад оролцдог.


4. Хятадын триадууд

Хятадын триадууд Хятадын эх газар, Малайз, Хон-Конг, Тайван, Сингапур зэрэг орнуудын гэмт бүлэглэлүүдийг багтаасан байдаг. Лос Анжелес, Нью-Йорк, Сиэтл, Ванкувер, Санфранциско зэрэг хотуудад маш их идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Зохион байгуулалттай тэдний гэмт хэрэг нь хулгай, захиалгат аллага, мансууруулах бодисын наймаа, мөнгө салгах юм байна. Одоогоор дээрмийн хэргүүдэд ихээр оролцдог болсон байна. 18-р зуунд эхэлсэн түүхтэй Хятадын мафи анхандаа Тиан Ди Хуй гэж нэрлэгддэг байжээ. Тэд хүчний хувьд тогтвортой өсөж байгаа ч үйл ажиллагаа нь төдийлэн анхааралд өртөхөөргүй байдаг. Триадууд 30,000 гишүүнтэй. Тэд мөн Хятадын мөнгөн тэмдэгтийг хууль бусаар үйлддэг.


3. Колумбын мансуурах бодисын эвсэл

Колумбын мансууруулах бодисын эвсэлийнхэн голлон мансуурах бодисын наймааг хянадаг. ба олон оронд үйл ажиллагаа явуулдаг юм. Эвсэлийн улс төрийн, цэргийн, хуулийн талын үйл ажиллагааг явуулдаг олон байгууллагууд байдаг. Чухал Колумбын эвсэлүүдэд Кали Картел, Меделлин Картел, Норте дел Валле Картелууд ордог. Эвсэлүүд Америк болон Колумбын хооронд байгуулсан гэмт хэрэгтэн шилжүүлэх гэрээнээс сүрддэг үе байсан. Эздүүд нууц байдалд шилжиж гишүүдийг болон дэмжигчдийг алах захиалга өгсөн байна. Тэд хүний хулгай болон алан хядлагатай холбоотой үйл ажиллагаа явуулдаг.



2. Сицил ба Америкийн "Cosa Nostra"

Сицил ба Америкийн "Cosa Nostra" бол харьцангуй шинэ групп. 19-р зууны хоёрдугаар хагаст Италид эхэлсэн түүхтэй. Залуу мафи ч гэсэн том том гэмт хэргүүдийг төлөвлөх болон гүйцэтгэх чадвартай. Айлган сүрдүүлэхээс хамгаалах, мансууруулах бодис болон зэвсэгийн хууль бус наймаа,гэмт хэргийн бизнесийн холбогч хийх зэрэг үйл ажиллагаанууд Сицил ба Америкийн "Cosa Nostra"-гийн оролцдог ажлууд. Тэд 3500-4000 гишүүнтэй нь цөөхөнд тооцоглож байна. Нэмж хэлэхэд эдгээр гишүүд жинхэнэ бус гишүүдтэй холбоотой ажилладаг. Гишүүн болохын тулд өөрийн үнэнчийн баталгаа болгож хэн нэгнийг тонилгох хэрэгтэй байдаг юм байна. Бүх гишүүд чимээгүй байх кодыг дагадаг.


1. Оросын Мафи

Оросын Мафи Зөвлөлт засгийн үед л байгуулагдсан ба одоо дэлхий даяар нөлөөтэй. Ойролцоогоор 100.000-500.000 гишүүнтэй юм байна. Тэд Израйл, Унгар, Испани, Канад, Англи, Америк, Орос зэрэг олон оронд зохион байгуулалттай гэмт хэрэг үйлддэг. Еврей ба Герман бичиг баримтаар Израйл, Америк, Германд цагаачилсан Оросын мафийнхан мансуурах бодис, зэвсэгийн хууль бус наймаа, тэсрэлт, контрбанд, порнограф, интернэт луйвар зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг. Тэдний гишүүн гэмт хэргийн тухай мэдээллээд баригдвал тэднийг үхэл хүлээж байдаг. Тэд зэрлэг балмад байдал, терроризм, эрхтэний наймаа, захиалгат аллагаараа айлгаж байна.

Category: Сонин хачин | Views: 1866 | Added by: SD | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

| Copyright MyCorp © 2024 | Create a free website with uCoz |