Site menu
Үндсэн цэс
Togloom [22]
Сонин хачин [56]
Программ хангамж [15]
Монгол Дуу [8]
Кино [7]
Гадаад дуу [26]
ХаКс [5]
Хэрэгцээт программ
Санал асуулга
Rate my site
Total of answers: 83
Online хэрэглэгчид

Бүх online: 1
Зочин: 1
Хэрэглэгч: 0
Main » 2010 » May » 4 » Солонгос хамтлагийг биширч , солонгос нэр зүүж , солонгосоор ярьдаг , охидын хаалттай клуб Монголд байна
4:13 PM
Солонгос хамтлагийг биширч , солонгос нэр зүүж , солонгосоор ярьдаг , охидын хаалттай клуб Монголд байна
 Монголын охид солонгосын Wonder Girls хамтлагийг бишрэн шүтэж, фенүүдийн клуб , сайтыг нь хүртэл байгуулжээ. Клубийн гишүүд тэдний адил хувцаслаж, үс зүсээ янзлуулж, амьдарч сэтгэдэг байх ёстой гэнэ. Wonder girls хамтлагийн тухай нэвтэрхий байх учиртай бөгөөд шалгалт өгч байж элсдэг эс бөгөөс клубийнхэнтэй ойлголцдоггүй гэнэ. Хураамж нь шаггүй хэдий ч Wonder girls ийг бишрэн шүтэгчид хүслэнт ертөнцдөө орохын тулд яахаас ч буцдаггүй гэнэ. Клубийн нэр нь Wonderful UB.



Ийм клубүүд бүгд wonderful гэдэг нэртэй байх бөгөөд араас нь өөр үг үсгээр тодотгон ялгана. Нэгдмэл стандарттай нэг сүлжээ юм. Сөүлд буй төв бүгдийг нь удирдана. Бусад клубүүд төв рүүгээ өргөл барьц өргөнө, тус дэм ч авна. Жишээ нь монголын фен клуб сайн ажиллаж буй тул Wonder girls буюу шитэд охид хамтлагийг монголд ирэх боломжийг судалж буй гэнэ. Гахайн ханиадтай , газар хөдөлж болзошгүй, их хүйтэн байгаа зэрэг мэдээлэл буй тул монголд ирэх талаар их л эргэлзэж , зунаас лав наашгүй гэжээ.  Гэхдээ хэзээ нэгэн цагт илгээх юм гэнэ. Эмгэд болсон хойно л бүү илгээгээсэй билээ.  Мөн клуб дотор архи тамхи хэрэглэх , эрэгтэйчүүдийг авчрахыг хориглодог, солонгос хэл мэддэг хүн их нэр хүндтэй, гишүүн бүх энд хэрэглэх солонгос нэртэй аж. Бүгд Wonder girls хамтлагийнхны нэрийг авахыг хүсдэг ч , дүрэм ёсоор сонгууьт ажилтан 5 охин л тийнхүү нэрлэгдэх эрхтэй гэнэ. Нэр булаалдах явдал гарвал үнэ хаялцуулж орлогыг нь Wonder money  гэх хайрцагт хийдэг байна. Эндхийн бүх юм өмнөө wonder гэсэн тодотголтой . Ийм нэгэн сонин ертөнц байна шүү, та минь ээ!
Category: Сонин хачин | Views: 3573 | Added by: SD | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

| Copyright MyCorp © 2024 | Create a free website with uCoz |