Site menu
Үндсэн цэс
Togloom [22]
Сонин хачин [56]
Программ хангамж [15]
Монгол Дуу [8]
Кино [7]
Гадаад дуу [26]
ХаКс [5]
Хэрэгцээт программ
Санал асуулга
Rate my site
Total of answers: 83
Online хэрэглэгчид

Бүх online: 1
Зочин: 1
Хэрэглэгч: 0
Main » 2009 » December » 31 » Майкл Жэксоны “Moonwalk” бээлий 320 мянган ам.доллараар зарагджээ
8:13 AM
Майкл Жэксоны “Moonwalk” бээлий 320 мянган ам.доллараар зарагджээ
















"Попын хаан” домогт Майкл Жэксон "moonwalk” буюу сарны алхаа хэмээн нэрлэгддэг араараа ухарч гулгах бүжгээрээ дэлхийн олон сая хөгжим сонирхогчдыг байлдан дагуулсан билээ. Харин түүний 1983 онд анх удаагаа тайзан дээр сарны алхаа хийх үеэрээ өмсч байсан цагаан бээлий дуудлага худалдаагаар 350 мянган ам.доллараар зарагджээ. Уг бээлийнээс гадна "Попын хаан”-ы эдэлж, хэрэглэж байсан 70 эд зүйлсийг уг дуудлага худалдаагаар борлуулсан бөгөөд дуудлага худалдаанаас нийт хоёр сая гаруй ам.долларын орлого олсон байна. Бээлийний тухайд урьдчилан тооцоолж байсан үнээс 90 дахин өндөр үнээр зарагдсан аж. Мөн дуудлага худалдааны үеэр 1989 оны "Bad” аялан тоглолтдоо өмсч байсан хүрэм 225 мянга, бүрх малгай 22 мянган ам.долларын үнэд хүрчээ. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шуугиан тариад буй дээр дурдсан бээлийг Макаод зочид буудлын бизнес эрхэлдэг Хонконгийн бизнесмэн Хоффмэн Ма гэгч худалдан авсан бөгөөд үндсэн үнээс гадна татвар зэргийг оролцуулан тооцвол 420 мянган ам.доллар болж байгаа ажээ. Тэрбээр Майкл Жэксоны бээлийг зочид буудлынхаа танхимд байрлуулахаар төлөвлөж буйгаа ярьсан байна.

Нью-Йорк хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон дээрх дуудлага худалдаанд дэлхийн өнцөг булан бүрээс сонирхогчид, түүний үнэнч шүтэн бишрэгчид оролцсон бөгөөд дуудлага худалдааг зохион байгуулсан Даррег Жульен гэгч ийм нүсэр хэмжээнд, олон хүнийг хамарсан томоохон худалдаа болно гэж төсөөлөө ч үгүй гэнэ. Гэнэт зүрх нь зогсч, хорвоог орхисон нэрт дуучны амьд ахуй цагтаа эдэлж хэрэглэж байсан эд зүйлс өдгөө Элвис Пресли болон Мерилин Монро нарыг ардаа орхижээ.[Marvel]


Category: Сонин хачин | Views: 1743 | Added by: Marvel | Tags: Майкл Жэксоны “Moonwalk” бээлий 320 | Rating: 0.0/0
Total comments: 2
2 Ezio  
0
xax unen uu ? tongue tongue

1 SD  
0
bi avsiishd biggrin

Only registered users can add comments.
[ Registration | Login ]

| Copyright MyCorp © 2024 | Create a free website with uCoz |