Site menu
Үндсэн цэс
Togloom [22]
Сонин хачин [56]
Программ хангамж [15]
Монгол Дуу [8]
Кино [7]
Гадаад дуу [26]
ХаКс [5]
Хэрэгцээт программ
Санал асуулга
Rate my site
Total of answers: 83
Online хэрэглэгчид

Бүх online: 1
Зочин: 1
Хэрэглэгч: 0
Main » 2009 » December » 28 » IRIS - 2 гэж гарах уу?
8:03 PM
IRIS - 2 гэж гарах уу?

IRIS - 2 гэж гарах уу?
Үзэгчдээс 30% - ийн дээд санал авч өндөр өртгөөр бүтэж алдартай жүжигчдийг оролцуулсан гэдгээрээ олны анхаарлыг татсан KBS - ийн ''Нууц бүлэглэл'' xэмээх тагнуулын сэдэвтэй киноны үргэлжлэлийг хийх өндөр магадлал бий гэж киноныхон мэдэгджээ. 2009 оны 11 - р сарын 30 - нд ''Taewon Entertainment - ийн ТУЗ - ийн Жун Тэвөн.. ''Бид ''Нууц бүлэглэл'' - ийн 2 - ыг хийхээр болсон xарин жүжигчдийн дүрийг найруулагч хувиарласны дараа хийх болно'' хэмээн хэлсэн байна. Киноны бүрэлдэхүүнд зав муутай шилдэг жүжигчид орсон болхоор бүрэн бүрэлдэхүүнээрээ зураг авалтанд оролцох эсэх нь асуулт хэвээр байна. Ли Бен - хун гол дүрд тоглохгүй байж мэднэ гэв.
''Тодорхой хуваарийн талаар одоохондоо ярих хэцүү байгаа ч бид ''Нууц Бүлэглэл'' - ийг анх төлөвлөх үеэсээ л Америкийн ''Шоронгийн сүйрэл'', ''Холбооны мөрдөг товчоо'' зэрэг кинонуудын нэгэн адил үргэлжлэлийг хийх тухай бодолцож байсан. Телевизүүдэд өгөх талаар яригдаагүй байгаа учир киноны нэр солигдох ч боломжтой. Шинэ бүрэлдэхүүнтэй шинэ үйл явдлын тухай кино хийх үү, эсвэл ''Нууц бүлэглэл'' - ийг үргэлжлэлүүлэх үү гэдэг нь анхнаасаа хамгийн чуxал асуудал байсан юм. Зураг авалтын төлөвлөлт анхнаасаа хамгийн чухал асуудал байсан юм. Зураг авалтын төлөвлөлт маш шахуу байсан тул энэ асуудал дээр тодорхой шийдвэрт хүрэхэд хэцүү байлаа.'' хэмээн ТУЗ - ийн Жун Тэвон тайлбарласан байна.

Одоогийн жүжигчдийн бүрэлдэхүүний талаар Jung ''Бид хэд хэдэн хувилбарыг авч үзэж байгаа. Ирэх жил Ли Бен - хун холливудын ''G.I JOE'' киноны үргэлжлэлд тоглох болсон болохоор ''Нууц бүлэглэл 2'' -
т тоглох боломжгүй болох байх. Киноны хоёрдугаар ангийг нь уялдуулахын тулд түүнийг эхний анги дээр гаргаж болох юм гэж бид үзээд байгаа.'' хэмээн хэллээ.
Киноны багийнхан зураг авалтад хоёр жил зарцуулна гэж үзэж байгаа бөгөөд одоо зохиолчтойгоо ''Нууц бүлэглэл 2'' - ын сэдвийн талаар ярилцаж байна. Тэд өвлийн зургийг ирэх зун Шинэ Зеланд, Австралид, нэмэлт зураг авалтыг Италид хийхээр болжээ. Түүнээс гадна Япон, Хятадад зарим хэсгийг авах бодолтой юм байна.
''Нууц бүлэглэл'' - ийн зураг авалт 3 долоо хоногийн дотор дуусан төлөвтэй байна. Саяхан Сөүлийн гудамжинд зураг авалт явагдаж энэ үеэр замын хөдөлгөөнийг хааж тэнгэр гэрэлтүүлсэн дэлбэрэлт болж, буудалцан гүйлдэх киноны баатрууд нь хүмүүсийг олноор цуглуулж шуугиан тарилаа. Кино нь Ли Бенхун - гүйгээр амжилтанд хүрэх болов уу? Сонирхолтой л юм.
Category: Сонин хачин | Views: 4031 | Added by: Marvel | Tags: IRIS - 2 гэж гарах уу? | Rating: 0.0/0
Total comments: 1
1 Tuul  
0
IRIS 2 garaasai

Only registered users can add comments.
[ Registration | Login ]

| Copyright MyCorp © 2024 | Create a free website with uCoz |