Site menu
Үндсэн цэс
Togloom [22]
Сонин хачин [56]
Программ хангамж [15]
Монгол Дуу [8]
Кино [7]
Гадаад дуу [26]
ХаКс [5]
Хэрэгцээт программ
Санал асуулга
Rate my site
Total of answers: 83
Online хэрэглэгчид

Бүх online: 1
Зочин: 1
Хэрэглэгч: 0
Main » 2010 » May » 19 » Дэлхийн шилдэг бүх web browser [Тайлбар + Шууд татах]
4:21 PM
Дэлхийн шилдэг бүх web browser [Тайлбар + Шууд татах]


Та бидний єдєр тутам интернэт орохдоо зайлшгvй хэрэглэдэг зvйл бол яах аргагvй Вэб vзvvлэгч буюу Web browser байдаг. Хувь хvн бvр єєрийн хамгийн сайн гэж бодсон єнгє vзэмжтэй ч юмуу давуу тал олонтой, ашиглахад хялбарыг нь хэрэглэдэг байх. Тэгвэл таньд дэлхийн шилдэг гэсэн тодотголтой интернэт vзvvлэгчдийг тайлбар мэдээллийн хамт шууд татаж авах боломжтойгоор зориулж байна. Та энэхvv мэдээллийг уншаад єєрийн одоо ашиглаж буй вэб vзvvлэгчээ солиод нэг vзэхэд буруудахгvй шvv. Мэдлэгээ дээшлvvлэхийн сацуу вэб vзvvлэгчээ шинэчлээд аваарай. Таныг internet explorer хэрэглэдэг бол татгалзахыг зөвлөж байна.








Та бидний хэдийнээ танил болсон Firefox буюу Галт vнэг хэмээх вэб vзvvлэгчийг Мозилла корпорациас эрхлэн гаргадаг ба анх 2004 онд нээлтээ хийж байжээ. Судалгаагаар нийт интернэт хэрэглэгчдийн 22.51% нь энэхvv вэб vзvvлэгчийг ашигладах хэмээх vр дvн гаржээ. Энэ вэб vзvvлэгчийг хvмvvс Internet Explorer-н дараа буюу 2-т бичигдэх алдартай vзvvлэгчээр нь сайн мэдэх билээ.

Сvvлийн гарсан хувилбар: Mozilla Firefox 3.6.1
Дэмжих vйлдлийн системvvд: Microsoft Windows, Linux, Mac OS X
Албан ёсны вэб сайт: www.mozilla.com
Шууд татаж авах: ЭНД ДАР


  
Алдарт Google Inc.-с 2008 оны 9-р сард бахархалтайгаар нээлтээ хийж байсан Google Chrome вэб vзvvлэгчийг мэдэхгvй хvн одоо байхгvй болсон буй за. Гараад тун удаагvй байгаа ч дэлхийн 4 дэх томоохон вэб vзvvлэгч нэрийг нийт вэб vзvvлэгчийн 1.80 хувийг хамарч байгаа гэдэг нэрээрээ зvvж чадсан байна. Хэрэглэж vзэхэд маш энгийн хийцтэй бєгєєд маш хурдтай хуудсуудаа дэлгэж чадаж байсан нь vнэхээр авууштай талуудын нэг юм. Мєн тvvнчлэн та бидний байнга ордог Youtube сайтаас видео vзэхэд маш хурдан уншиж байсан нь тvvний Stream хийх хурд нь сайн болсоныг илтгэж байна.

Сvvлийн гарсан хувилбар: Google Chrome 2
Дэмжих vйлдлийн системvvд: Microsoft Windows, Linux, Mac OsX
Албан ёсны вэб сайт: www.google.com/chrome
Шууд татаж авах: ЭНД ДАР





Opera Software-с эрхлэн гаргадаг Opera вэб vзvvлэгч гараад хэдийнээ 13 жилийг ардаа орхижээ. Компьютерийн хvрээнд тийм ч том амжилт гаргаж чадаагvй ч интернэт хэрэглэгчдийн нэгээхэн хэсгийг хамарч чадсан тєдийгvй тэдний хамгийн том амжилт нь гар утсан дээрх вэб vзvvлэгч нь юм. Ойролцоогоор тэдний вэб vзvvлэгчийг суулгасан 40 сая гар утас худалдаалагдаад байгаа юм байна. Уг vзvvлэгчийн гол давуу талуудаас нь цухас дурьдвал: Цонх нээж ажиллах, хуудсаа татаж харах болон єєрийн гэсэн татагч программыг агуулдаг. Нийт хэрэглэгчдийн тоогоороо дэлхийд 5-т бичигддэг юм байна.

Сvvлийн гарсан хувилбар: Opera 9.64
Дэмжих vйлдлийн системvvд: Microsoft Windows, Linux, Mac OS X, FreeBSD, Solaris
Албан ёсны вэб сайт: www.opera.com
Шууд татаж авах: ЭНД ДАР



 Apple Inc.-с эрхлэн гаргадаг Safari хэмээх вэб vзvvлэгчийг чамин єнгє vзэмжээр нь мэдэх хvн олон байх. Уг вэб vзvvлэгч анх 2003 онд анхны загвараа гаргаж байжээ. Анх гаргахдаа Macintos vйлдлийн системийн vндсэн вэб vзvvлэгч гэж гаргаж байсан ч одоо Microsoft дээр хэрэглэх боломжтой болсон билээ. Тvvнчлэн уг вэб vзvvлэгчийг iPhone утсанд суулгац хэлбэрээр очдогийг мэдэж байгаа байхаа. Нийт хэрэглэгчдийн тоогоороо дэлхийд 3-т бичигддэг юм байна.

Сvvлийн гарсан хувилбар: Safari 4
Дэмжих vйлдлийн системvvд: Mac OS X, Microsoft Windows, iPhone OS
Албан ёсны вэб сайт: www.apple.com/safari
Шууд татаж авах: ЭНД ДАР



Mercurial Communications-с эрхлэн Microsoft Windows vйлдлийн системд зориулан гаргадаг Netscape вэб vзvvлэгч нь анх 2004 онд гарж байжээ. Yндсэн хєдєлгvvр нь Mozilla дээр тулгуурлан гардаг ба хамгийн их амжилт олсон хувилбар нь Netscape Navigator 9 хувилбар нь юм байна. Сvртэй амжилт олж чадаагvй ч гэсэн интернэт хэрэглэгчдийн бас нэгэн дуртай вэб vзvvлэгч нь болж чадсан билээ.

Сvvлийн гарсан хувилбар: Netscape 9.0.0.6
Дэмжих vйлдлийн системvvд: Microsoft Windows
Албан ёсны вэб сайт: http://browser.netscape.com/downloads/archive/
Шууд татаж авах: ЭНД ДАР


  Maxthon International-с эрхлэн гаргадаг Хятадын амжилттай вэб vзvvлэгч болох Maxthon вэб vзvvлэгч нь анх 2006 онд гарж байжээ. Зєвхєн Windows vйлдлийн системд зориулагдаж гарсан уг вэб vзvvлэгч нь харагдах байдлаараа Microsoft-ын Internet Explorer-той тун ч тєстэй учир нь тэд адилхан Trident гэгч Layout Engine дээр суурилсан юм байна. Энэхvv vзvvлэгч нь Хятаддаа хамгийн их хvн хэрэглэдгээрээ 2-рт ордог юм байна. Дэлхий даяар нийт татагдсан тоо нь 200 сая хол даваад байгаа гэсэн шvv.

Сvvлийн гарсан хувилбар: Maxthon 2.5.2
Дэмжих vйлдлийн системvvд: Microsoft Windows
Албан ёсны вэб сайт: www.maxthon.com
Шууд татаж авах: ЭНД ДАР
Category: Программ хангамж | Views: 49119 | Added by: SD | Rating: 0.0/0
Total comments: 2
2 BwqsxRql  
0
sdfsdfsdv

1 BwqsxRql  
0
sdfsdfsdv

Only registered users can add comments.
[ Registration | Login ]

| Copyright MyCorp © 2024 | Create a free website with uCoz |