Site menu
Үндсэн цэс
Togloom [22]
Сонин хачин [56]
Программ хангамж [15]
Монгол Дуу [8]
Кино [7]
Гадаад дуу [26]
ХаКс [5]
Хэрэгцээт программ
Санал асуулга
Rate my site
Total of answers: 83
Online хэрэглэгчид

Бүх online: 1
Зочин: 1
Хэрэглэгч: 0
Main » 2009 » December » 28 » Бичгийн хэвээр хүний зан араншинг тайлж болно
6:33 PM
Бичгийн хэвээр хүний зан араншинг тайлж болно

Бичгийн хэвээр хүний зан араншинг тайлж болно


Бичгийн хэв өмнөх зуунуудад олон хүний сонирхлыг татаж, нэг үе бүр "моод" болоод байсан ухаан юм.
Зан төрх, бичгийн хэв хоёрын хоорондын харилцаа холбоог илрүүлж мэдэх гэсэн оролдлогыг хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл орхиогүй байна. Тэгэхээр Танд чөлөөт цагаараа хүний бичгийн хэвийг хараад зан аашийн тухай нэг ёсондоо онош тавихад зориулсан бяцхан зөвлөгөө өгье. Энэ аргачлалаар эхлээд ойр дотныхоо хүмүүсийг сонирхож үзвэл зүгээр. Дараа нь танихгүй хүнийг судалбал илүү дөхөм.

Урьдчилсан болзол: Бичиг энгийн байх хэрэгтэй. Оюутны лекц, шалгалтын зохион бичиг, эмийн жор, зарлал зэргийг судалж болох боловч тийм ч үр дүнтэй биш. Харин судлах хүнээ шугамгүй цаасан дээр бичүүлэхэд цаадах хүн чинь ямар учраас бичих гэж байгаагаа мэдэхгүй байвал зохилтой. Бичгийн онцгой тэмдэг, онцлогийг тодорхой оноогоор дүгнээд, дараа нь хооронд нь нэмнэ. Хэрэв хариулт нь аль нэг талаараа хачирхалтай байвал бүү бачимдаарай. Цагтаа Парисын хамгийн алдартай эрдэмтэн Онеро де Бальзакийн багын бичгийг хараад "энэ хүүхэд хэзээ ч олигтой хүн болохгүй" гэсэн онош тавьж ихэд андуурсныг санахад л Таны сэтгэл тайвшрах болно. За одоо бичгээ үнэлье.

1. YСГИЙН хэмжээ
Хэт жижигхэн 3 оноо
Жижиг 7 оноо
Дунд зэргийн 17 оноо
Том 20 оноо
2. үсгийн налуу
Зүүн тийш налсан 2 оноо
Зүүн тийш ялимгүй налсан 5 оноо
Баруун тийш налсан 14 оноо
Баруун тийш хэт налсан 1 оноо
Босоо 10 оноо

З.үсгийн хэлбэр
Дугуй, зууван 9 оноо
Хэлбэргүй 10 оноо
өнцөглөсөн 19 оноо

4.Бичгийн чиглэл
Дээшээ тэмүүлсэн 16 оноо
Тэгш 12 оноо
Доошоо тэмүүлсэн 1 оноо

5. Эрчим (бичгийн далайц ба хэр чанга дарж бичсэн)
Хөнгөн 8 оноо
Дунд зэрэг 15 оноо
Хүчтэй 21 оноо
6.үсгүүдийн холбоос
үсэг нийлсэн 11 оноо
үсэг зайтай 18 оноо
Холимог 15 оноо

7.Ерөнхий хэлбэр
Бичиг хичээнгүй, үсгүүд нямбай бичигдвэл 13 оноо
Бичиг тэгш бус, зарим үг гаргацтай, зарим нь гаргацгүй 9 оноо
үсгүүд хайш яаш бичигдсэн, бичиг бүгд гаргацгүй бол 4 оноо

Одоо нийт онооны нийлбэрийг гаргаад түүгээрээ дүгнэлт хийж болно.

38-51 оноо. 80-с дээш насны хүмүүст бол хэвийн. Бусад хүний хувьд бол бие султай гэж үнэлэхээс өөр аргагүй.
52-63 оноо. Зориггүй, идэвхгүй, хөдөлмөрч, флегматик хүмүүс.
64-75 оноо. Шийдвэргүй, туйлбаргүй, бусдын нөлөөнд автамхай, наанаа харимхай мэт боловч цаанаа нарийн арга ухаантай хүмүүс юм.
76-87 оноо. Илэн далангүй, шулуун, нийцтэй бөгөөд сэтгэл хөдлөмтгий, гэрсэг, эвсэг хүмүүс.

88-98 оноо. Шударга зан, сайн үйлс журмаараа ялгарах чадвартай, хүчтэй, тогтвортой сэтгэхүй, зоримог, ажил төрөлдөө санаачлагатай хүмүүс.
99-109 оноо. Хувийн онцгой чанар бүхий хүмүүс. Цочмог, хурдан, хурц ухаантай, эргэцүүлж бодохдоо болон үйл явдалдаа бусдаас гол төлөв хамаардаггүй, гэсэн ч амархан гомддог, хэл амтай учраас бусадтай харилцахад бэрхшээлтэй хүмүүс. Ийм хүмүүсийн дундаас гоц авьяастан, уран бүтээлчид төрдөг.

110-121 оноо. Хариуцлагагүй, сахилга батгүй, ширүүн зантай хүмүүс байдаг.

 

Category: Сонин хачин | Views: 4339 | Added by: Marvel | Tags: Бичгийн хэвээр хүний зан араншинг т | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]

| Copyright MyCorp © 2024 | Create a free website with uCoz |